Дорнод бүсийн УТХГ-уудын хамгаалалтын захиргаа

  • 1993 онд байгуулагдсан
  • 70583373,99019697, 95486262
  • dornodspa@mpa.gov.mn
  • Дорнод аймаг, Чойбалсан хот, Хэрлэн сум, 9-р баг

Ерөнхий танилцуулга

“Дорнод” хамгаалалтын захиргаа нь Дорнод бүсийн тусгай хамгаалалтай хилийн зааг дотор багтаж буй газар нутгийн байгалийн унаган төрхийг хадгалах, шинжлэн судлах, уг газар нутгийг хамгаалах, зүй зохиостой ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх үүрэгтэй Байгаль орчны сайдын 1993 оны 28 тоот тушаалаар Чойбалсан хотод байгуулагдсан.

Манай захиргаа нь Дорнод бүсэд байгаа Монгол Дагуур, Дорнод Монголын дархан цаазат газрууд, Угтам, Яхь нуур, Тосон-Хулстай байгалийн нөөц газар зэрэг Дорнод, Хэнтий аймгуудаас улсын тусгай хамгаалалтад авсан 1440.9 мян.га газар нутгийг хариуцан хамгаалалтын менежментээр ханган ажиллаж байна.

Бид Байгаль орчныг хамгаалах тухай Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай, ТХНГ-ын орчны бүсийн тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээн дор үйл ажиллагаагаа явуулдаг.

Хамгаалалтын захиргаа нь дарга, мэргэжилтэн-3, байгаль хамгаалагч-10, нягтлан бодогч, нярав-бичиг хэрэг, мэдээллийн төвийн ажилтан, жолооч, жижүүр зэрэг нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.