Хил дамнасан дархан цаазат газрын байгаль хамгааллыг тогтворжуулах хөгжүүлэх, хүүхэд багачуудад дэлхийн гайхамшигт Монгол Дагуурын ДЦГ нутгаар бахархах үзэл хүмүүжил олгох, байгаль хамгааллах цэгцтэй мэдлэг олгох, Орос-Монгол хоёр орны эко клубын багш, сурагчдын хамтын ажиллагааг дэмжих, тэднийг бие биенээсээ суралцах боломж нөхцөлөөр хангах тэдний экологийн боловсролыг дээшлүүлэх   зорилгоор Олон улсын Дагуурын дархан газар хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын УТХГ-ын “Дорнод” хамгаалалтын захиргаа, ОХУ-ын Даурскийн ШМДГ-ын хамгаалалтын захиргааны 2016 оны хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу аялан сургалт зохион байгууллаа.

Тойрон аялалд "Монгол дагуур миний гэр" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдаанд шалгарсан ОХУ-ын 10 сурагч, Даурский ШМДГ-ын мэргэжилтэн Валентина Прокопьевна, Олеся Владимировна, Раджана Валерьевна жолооч Александр Викторович Дорнод аймгийн ЕБС-ийн экологийн клубын 16 сурагчид Дорнод хамгаалалтын захиргааны мэргэжилтэн М.Уртнасан орчуулагч Э.Түвшин жолооч Өлзийбаяр нар “Шувуудад хил хязгаар үгүй” уриан дор зохион байгууллаа.

 

Маршрут: Дорнод аймгийн Чулуунхороот-Дашбалбар-Чух нуур-Чойбалсан хот-Хөлөнбуйр сум- Тосон-Хулстайн БНГ гэсэн маршрутаар 2016 оны 06 сарын 18-аас 22-ны хугацаанд боллоо.Бид 2016.06.18-нд Монгол Дагуурын дархан цаазат газрын Б хэсгийн Дөрөө, Бүс нуурын шувуу ажиглаж, сумдын Соёлын төвд ОХУ-Монгол сурагчдын хамтарсан урлагийн тоглолт үзүүллээ.

Бид 2016.06.18-нд Монгол Дагуурын дархан цаазат газрын Б хэсгийн Дөрөө, Бүс нуурын шувуу ажиглаж, сумдын Соёлын төвд 

Аялалын турш Монгол дагуурын ДЦГ-ын Дөрөө нуур, Чух нуурын усны шувуу ажиглаж, хархираа тогоруу,хошуу галуу улаан номонд орсон цэн тогоруу зэрэг 20 гаруй шувуудыг харлаа.

Дашбалбар сумын Чух нуурын амралтын газарт 2016 оны 06 дугаар сарын 19 ны өдөр уралдаан, тэмцээн зохион байгууллаа.

Дараагийн өдөр Тосон-Хулстайн БНГ-ын мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцах, шувуу ажиглах аялал явууллаа. /2016.06.21/ Экоклубын сурагчидын энэхүү аялал амжилттай зохион байгуулагдаж Орос-Монголын сурагчидын хамтарсан аялалыг дараа жил ОХУ-д  зохион байгуулахаар боллоо.

 

Тайлан бичсэн: Мэргэжилтэн                          М.Уртнасан

 

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now