Монгол Улсын Их хурлаас 2010 онд баталсан “Ус” үндэсний хөтөлбөрийн 3.6.11 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд томоохон гол мөрний эргийн дагуух ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг бүх нийтийн оролцоог ханган зохион байгуулах зорилгоор  “Хоггүй орчин-эрүүл амьдрал” аяны хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. УТХГ-ын “Дорнод” хамгаалалтын захиргаанаас 04 дүгээр сарын 21-22 өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч цаг агаарын хүндрэлтэй байдлаас шалтгаалан хийгдээгүй бөгөөд  доорхи байгууллагуудтай хамтран цэвэрлэгээг зохион байгууллаа.

Дорнод аймгийн Байгаль орчин ,аялал жуулчлалын газар, Буйр нуур Мэнэнгийн талын сав газрын захиргаа, Хэрлэн голын сав газрын захиргаа, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Дорнод их сургууль, Дорнод политехник коллеж, Зэвсэгт хучний 0327 дугаар анги, Дорнод нийтийн аж ахуй ХХК, “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-тай хамтран зүүн цементэн гүүрнээс баруун модон гүүр хүртэл Хэрлэн голын эрэг дагуух ногоон бүсийн хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд нийт 410 албан хаагчид, оюутнууд оролцож 10 тн хог хаягдлыг цэвэрлэж хогны төвлөрсөн цэгт зөөвөрлөсөн. Нийт 10 тн хог хаягдал цэвэрлэж , аймгийн нэгдсэн хогын цэгт зөөвөрлөв.

  

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now