2017 оны 05 сарын 31
Тал хээрийн бүс нь олон амьтад байдаг мөн дэлхийд хамгийн томоохонд тооцогдох тал хээрийн бүс энд байдаг бөгөөд энэ нь экологийн тэнцвэрт байдалд хамгийн их нөлөө гүйцэтгэх цагаан зээр нүүдэллэн амьдардаг бөгөөд эдгээр амьтдыг хайрлан хамгаалах уриалга дэвшүүлэх зорилгоор "Дагуурын хээрийн амьтан ургамлыг хайрлая- Бид хулгайн ан хийхгүй, худалдан авахгүй ангийн мах идэхгүй" уриан дор Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 8 дахь жилдээ амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэгийг Байгаль,зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Америк, Монголын Соёлын Холбооны сайн үйлсийн гар болох Монгол Хүүхдийг Дэмжих, Хөгжүүлэх Сан ажиллалаа.
Өдөрлөгийн арга хэмжээг Дорнод Польтехникийн коллежийн урлагийн зааланд болсон .
Өдөрлөгийг Дорнод аймгийн засаг даргын орлогч Ч.Ганбат нээж үг хэлсэн. БОАЖГ, Дорнод их сургууль,Политехникийн коллежийн оюутанууд, ЕБС-ын 1,8,11,12, дугаар сургуулийн сурагчид, Зүүн бүсийн оюутны холбооны тэргүүлэгч залуучууд, Хөлөнбуйр сумыэ сургуулийн авьяаслаг сурагчид оролцсон бөгөөд энэхүү арга хэмжээ 2 цаг үргэлжлэсэн бөгөөд мэдээлэл, сурталчилгааны урлагийн арга хэмжээ болж нийт 350 гаруй хүн оролцлоо.
Оюутан залуус-30%
Сургуулийн сурагчид-50%
Иргэд -20% оролцлоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ