2017 оны 05 сарын 31
Монгол дагуур-Рамсар нутаг уриан дор Монгол дагуурын дархан цаазат газарт 2017 оны 05 дугаар сарын 13-17 өдрүүдэд зохион байгууллаа.
Дашбалбар, Чулуунхороот сумын ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн сурагчдад 150 гаруй / сум тус бүрт/ Монгол дагуурын шувууд, Ой хээрийн түймэр шувуудад хэрхэн нөлөөлдөг вэ, Монгол дагуурын дархан цаазат газар гэж юу вэ? сэдвээр илтгэл тавьж, Чулуунхороот сумын Тогоруухан, Дашбалбар сумын Гангар хун клубын сурагчдын сумын төвийн ойролцоох Ангирт, Чух нуурын эргийн болон усны шувуудыг ажиглах аялал хийж, шувуу ажиглахад анхаарах зүйлийг танилцуулсан.
Үүнд гол нуурын эргийн шувууг ажиглахад хаана хэрхэн байрлаж ажиглах, дуран болон телескоптой хэрхэн ажиллах, шувуугаа хэрхэн таних зэргийг зааж өглөө.
Мөн орчны бүсийн 38 өрхийн малчин иргэнд Ой хээрийн түймэр, Монгол дагуурын шувууд, Дорнод хамгаалалтын захиргааны танилцуулга, Монгол дагуурын үзэсгэлэнт тогоруу 2017-2018 оны календар зэрэг тараах материал тарааж ажиллалаа.
Энэхүү үйл ажиллагааг Монголын Шувуу хамгаалах төвийн судлаачид П. Ганхуяг П. Амархүү зураглаач Жаргал нартай хамтран зохион байгуулсан бөгөөд хамгаалалтын захиргааны мэргэжилтэн М.Уртнасан,байгаль хамгаалагч Б.Батхүү нар ажиллалаа.
Монгол дагуурын ДЦГ-ын Чух, Хайчийн цагаан, Бүс нуур, Дөрөө нуур, Хөх нуур, Ангирт, Галуут зэрэг нууранд мониторинг судалгаа хийлээ.
УТХГ-ын "Дорнод" хамгаалалтын захиргаа
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ