Монголын шувуу хамгаалах төв, Зүүн бүсийн тусгай хамгаалалттай газруудын Дорнод хамгаалалтын захиргаа болон Beijing Forestry University -ийн судлаачдын баг хамтран Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд ховордож буй Цэн тогоруу  Grus vipio болон хархираа тогорууны Grus grus судалгааг 7 дугаар сарын 18-30 ны өдрүүдэд амжилттай гүйцэтгэж дээрх 2 зүйлийн нийт 14 тогоруунд сансарын (GSM mobile based) бүхий дамжуулагчийг зүүж нүүдлийн судалгааг эхлүүлсэн.

Ингэснээр энэ зүйлийн шувуудын үржлийн (Монгол) болон өвөлждөг (Хятад) газруудын хамгаалал, мөн тэдгээрийн хоорондох нүүдлийн үедээ бууж амардаг замуудыг тогтоож, зам дагуух хамгаалалттай газруудын хамтын ажиллагааг сайжруулах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Бид судалгаагаар нийтдээ 14 тогоруу барьж нүүдлийг нь тодруулах зорилгоор дамжуулагч зүүсэн. Эдгээрийн 11 нь цэн тогорууны дэгдээхий бол 3 нь хархираа тогорууны дэгдээхий.

Энэ үед нийт дамжуулагчтай тогоруунуудын 11 нь мэдээ өгсөн буюу өөрөөр хэлбэл нүүж эхлэсэн. Эдгээр мэдээлэл өгсөн шувуудын 9 нь цэн тогоруу, харин 3 нь хархираа тогоруу байв. Харин үлдсэн 3 тогоруу мэдээлэл өгөөгүй шалтгааныг ямар нэгэн байдлаар эндсэн гэж тодорхойлсон. Нүүдлээ хийсэн цэн тогорууд маань Хэрлэн голд 7-14 хоног саатаад цааш нүүдлээ үргэлжлүүлж Бээжин хотоос хойш Далай нуурын орчимд бараг бүгдээрээ сар орчим саатаж, түүний дараа өмнө зүг буюу Хятадын Пояанг нуурыг чиглэсэн.

Цэн тогоруунууд маань 12 сарын 01 ны байдлаар бүгд Пояанг нууранд амжилттай очсон байна. Харамсалтай нь нэг цэн тогорууны дэгдээхий Пояанг нууранд ирснийхээ дараа өвчнөөр эндсэн болохыг манай хамтран ажиллаж буй судлаач Доктор Гуо Юумин бидэнд мэдээлсэн байгаа.

Харин хархираа тогруунууд маань өөрсдийн үржлийн нутгаас мөн 9 сарын                сүүлээр нүүж эхлэсэн ба 3-лаа Буйр нуурыг чиглэн нүүж Халх голын хөндийд хэд хоног саатаад тэндээсээ зүүн өмнө чигт нисэж Хянганы нурууг даван 12 сарын эхний өдрийн байдлаар Бээжин хотоос зүүн хойш 400км орчимд байгаа бөгөөд тэндээ өвөлжинө гэсэн мэдээллийг манай Хятадын судлаачид өглөө.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now