Хялганат хээр

2018 оны 01 сарын 26

ХЯЛГАНАТ ХЭЭР

Монгол орны хялганат хээр нь дэлхийн хэмжээнд унаган төрхөө хадгалан үлдсэн сэрүүн бүсийн хээрийн сүүлийн төлөөлөл юм. Сэрүүн бүсийн хээр нь хүний  үйл ажиллагаанд хамгийн их өртсөн бөгөөд хамгийн багаар хамгаалагдсан байна (Hoekstra 2005). Монгол орны хялганат хээр нь цагаан зээр, чоно, үнэг, хярс, тарвага зэрэг хөхтөн амьтад, тоодог, идлэг шонхор зэрэг олон зүйлийн шувуудын амьдрах орчин болдог. Дорнодын бүс нутагт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын ажил эрчимжих хандлагатай болж, зохицуулалтгүй үйл ажиллагаанаас шалтгаалан хүнд даацын автомашин олон салаа зам гаргах, хөрсний эвдрэл үүсгэх, тоосжилтын түвшин ихсэх, химийн бодисоор орчныг бохирдуулах, амьтдын идээшил нутгаас дайжуулах, зээрийн нүүдлийн зам хаагдах, ургамлын бүрхэвч хомсдох үйл явц эрчимжиж, ой хээрийн түймрийн давтамж ихсэж байгаа нь хялганат хээрийн экосистемд нөхөж баршгүй үр дагавар үүсгэж болзошгүй тул эдгээр   сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн менежментийн арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагын үүднээс  хамгаалалттай газрын хувьд анхаарал хандуулах гол үнэт зүйл гэж үздэг.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now