Цагаан зээрийн тархац

2018 оны 01 сарын 26

ЦАГААН ЗЭЭР (Procapra gutturosa)

Дэлхий даяар үетэнт хээрийн амьдрах орчин маш ихээр сүйтгэгдэж, доройтох болсон өнөө үед  Монгол улсын “Амьтны тухай” хуулинд цагаан зээрийг түгээмэл тархацтай “элбэг” зүйлийн ангилал, олон улсын үнэлгээ (IUCN, 2008)- анхааралд өртөхөөргүй, бүс нутгийн үнэлгээ (IUCN, 2006) - устаж болзошгүй ангилалд багтсан. IUCN-ийн “Улаан данс”-д Цагаан зээрийн  хууль бус агналт нь тоо толгойг огцом багасгаж устах аюулд хүргэх аюултайг анхааруулсан. Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах Боннын конвенцийн II хавсралтанд бүртгэгдсэн. Монгол орны цагаан зээрийн тархац, байршил өнгөрсөн зууны эхэн үеэс ихээхэн багасаж, 1940 онд 780.000 км2 байсан бол 1997 онд 190.000 км2 буюу 4 дахин багассан.  2000 оноос хойш цагаан зээрийн тархалт, тоо толгойн төлөв байдал харьцангуй тогтворжих хандлагатай болжээ.Хэнтий аймгийн нутагт 50-60 мянган толгой цагаан зээр тогтвортой байршин нутагладаг, намрын сүүл, өвлийн улиралд Дорнод, Сүхбаатар аймгаас нүүдэллэн ирж, популяцийн хэмжээ 3-4 дахин нэмэгддэг. Хуулиар жил бүрийн 12 дугаар сарын 01-ээс дараа оны 8 дугаар сарын 31-ийг хүртэл агнах, Байгаль орчны сайдын тушаалаар 2000 оноос үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон.

Цагаан зээр өвлийн улиралд хамгийн өндөр нягтшилтай байж, хавар тус нутагт өвөлжсөн зээр нутаг буцаж, үлдсэн цөөн хэсэг нь айл, малгүй газраар нялх ногоо хөөн, байршин үлддэг. Зуны ургамал ногоо жигдэрсэн үед цагаан зээр нүүдэллэн явж, зөвхөн “Орон нутгийн” гэж хэлж болох цөөн тооны зээр үлддэг. Нутгийн иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл Тосон Хулстайн БНГ-ын Орчны бүсийн ОНХГ-т цагаан зээрийг харьцангуй өргөн тархалттай хамгаалах үнэт зүйлсийн  гол төлөөллийн нэг юм.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now