Олон Улсын Дагуурын дархан газар /DIPA/- ийн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар Забайгальский муж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймаг, Монгол Улсын Дорнод аймгийн 14 сумын ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Монгол Дагуур- Тогорууны төрөлх нутаг сэдвийн дор гар зураг бүтээлийн уралдааныг зохион байгуулж байна.

Уралдааны зорилго:

Манай дэлхийд нэг түм гаруй зүйлийн жигүүртэн шувуу байдгаас зөвхөн 15 зүйл тогоруу эдүгээ Антарктид, Өмнөд Америкаас бусад бүх тивд байна.

Эрт дээр үеэс хүмүүс тогорууг гоо үзэсгэлэнт гүнж, цэцэн ухаант эрийн дүрээр үлгэр домог, дуу хуурандаа магтан дуулж, зураг хөргийг нь урлаж байсан ба одоо ч Япон, Энэтхэг, Хятад, Оросын ард олон тогорууг аз жаргалтай, урт удаан наслахын бэлгэ тэмдэг юм.

Манай оронд зургаан зүйл тогоруу бүртгэгдсэн байдаг.

Үнэхээр тогорууг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй. Өндөр чацтай, урт хүзүүтэй, алсад сонсогдох чанга дуу шуутай.  Өндөр нь 90-155 см, далавчны дэлхэц 150-240 см, биеийн жин 2-11 кг хүрдэг.

Тогоруу их сонор соргог, нэг километрийн цаадах барааг тод харж чаддаг гэж үздэг.

Хаврын улиралд нүүдлийн шувуу ирэх цагаар хүн бүхний үзэх ёстой гайхалтай гоё үзэгдэл бол тогорууны бүжиг. Жижиг толгойтой, хөл чац урттай, гоёмсог том далавчтай болохоор тэр юм уу, уран сайхан хөдөлгөөнтэй болоод ч тэр юм уу, ямар ч атугай энэ бол хамгийн харууштай зүйл санагддаг.

Та бүхэн энэхүү бүтээлч уралдаанд оролцсоноор эдгээр гайхалтай сайхан шувуудыг хамгаалахад тусалж байгаа хэрэг юм.

Уралдаанд оролцогч:

ЕБС-ийн суралцагчид болон мэргэжлийн ангийн оюутнууд

3.  Уралдааны бүтээлд тавигдах шаардлага:

Хүлээн авах зургийн формат, хэмжээ нь  А3 (420 мм х 297 мм), эсвэл  А2 (594 мм х 420 мм), – хэмжээтэй хэвтээ байрлалаар зурагдсан байх ба зургийн аль ч техник аргаар гүйцэтгэн ирүүлж болно.

 (усан буд, гуаш, цайвар, харандаа болон бусад хэрэглэгдэхүүн)

Бүтээл нь сэдвийн дагуу болон уралдааны зорилгод нийцсэн байх ба зөвхөн 1 оролцогчийн өөрийн дангаар хийж ирүүлсэн бүтээл байна.

 

Бүх бүтээлүүд дараах мэдээлэлүүдийг заавал дагалдуулж ирүүлнэ:

Бүтээлийн нэр;

•Зохиогчийн овог нэр, нас; /зурсан хүний/

•Сургуулийн нэр;

•Холбогдох мэдээлэл: гэрийн хаяг, утас, факс,  оролцогчын болон сургуулийн цахим хаяг 

•Оролцогчийн овог нэр, хариуцаж буй багшийн овог нэр, албан тушаал

Оролцогчийн овог нэр болон бусад мэдээллийг бүтээлийг гэмтээлгүйгээр ар талд нь бичих эсвэл цаасан дээр бичин байрлуулна.

 Уралдааны хугацаа:

2018 оны 2-р сарын 02-ноос 4-р сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Бүтээлийг 2018 оны 4-р сарын 5 хүртэл хүлээн авна.

 

 Ангилал

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын насны  ангилал

  • 6-9  нас
  • 10-12 нас
  • 13 аас дээш

Бүтээл 

Энэхүү уралдааны үр дүнд шалгарсан бүтээлүүдээс календарь ном бүтýэх бөгөөд сэдвийн дагуу зурагдсан байна.  Та бүхэн Монгол дагуурын дархан цаазат газрын байгалийн төрх байдалан амьтад болон Тогоруу шувууны талаар бүтээлээ туурвиж болох бөгөөд  хэд хэдэн бүтээлээр оролцож болно.

Шалгаруулалт:

1-3 дугаар байр - Медаль өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана.

Бүтээлийг бүтээгчийн нэрийн хамтаар байгаль орчны боловсролд ашиглах бөгөөд орлого олох зорилгоор ашиглахгүй болохыг мэдэгдэж байна. Ирсэн бүтээлийг буцаан өгөхгүйг анхаарна уу.

 Уралдааны дүнгийн талаар мэдээллийг www.dornodspa.mpa.gov.mn болон http://zabkradet.jimdo.com  зэрэг хаягнаас авч болно.

Бүтээлүүд эх хувиараа байх ба зарим нэг хэсгийг эцэг эх эсвэл багш хийсэн тохиолдолд хүчингүйд тооцно.

Бид ирсэн  бүтээлүүд дундаас Орос-Хятад-Монгол улс тус бүрээс тэмцээний ялагчыг 5 дугаар сарын 15-ны дотор сонгон шалгаруулна./ОХУ-ын Даурский шим мандлын нөөц газарт/

Шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах ба хамгаалалтын захиргаадын цахим хуудаст байршуулж сурталчилна.

Гурван ангилал тус бүрт шалгаруулалт хийгдэж 1-2 дугаар байранд шалгарсан 6 сурагчийг 2018 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгуулагдах Тогорууны баярт оролцох эрхийн бичгээр шагнана.

Зураг хүлээн авах газар:

Улсын тусгай хамгаалалттай газруудын “Дорнод” хамгаалалтын захиргаа

/Титэм рестораны /хуучнаар То ван/ зүүн талын 3 давхар байрны 2 давхарт- 03 тоот өрөө/

Холбоо барих утасны дугаар:70583373, 95486262

 

УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДЫН

“ДОРНОД” ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now