2018 оны 02 сарын 14
Дорнод аймгийн Матад, Халхгол сумдад цас их орсны улмаас зэрлэг амьтдын идэш тэжээл хомсдож байгаа тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, Амьтны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дэх заалтуудад зааснаар биотехникийн арга хэмжээ авч цагаан зээр болон бусад зэрлэг ан амьтдад хужир, шүү, мараа, өвс тэжээл тавьж ажиллахаар Дорнод хамгаалалтын захиргааны мэргэжилтэн П.Ганбат, байгаль хамгаалагч Д.Ганзориг, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Э.Бямбажав, Н.Сүх-Ялалт, Нөмрөгийн ДЦГ-ын дарга, байгаль хамгаалагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорнод Монголын ДЦГ-ын Цагаанчулуут, Тамсаг булаг, Халхгол сумын Эрс уул, Долдугаар заставын ар, Голыг их тохой зэрэг газруудад /3 тн/ шүү, давс, 500 боодол өвс тавьж биотехник авч ажиллаа.
Тус газруудад бөр гөрөөс, зэрлэг гахай, халиун буга зэрэг ойн туруутан болон цагаан зээр өвөлжиж байгаа юм.
Тухайн сумд их хэмжээний /20-35 см зузаан/ цастай байгаа тул зэрлэг амьтад цасны нимгэн даган нүүдэлж байна.
Цагаан зээрийн өвөлжилтийн байдалд ажиглалт тандалт хийхэд цагаан зээр, бор гөрөөс нилээд ядарсан байна.
Мөн удирдамжийн дагуу хяналт шалгалтыг Дорнод Монгол ДЦГ-т Байгаль орчны багц хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомж болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж хэрэгжилтийг хянан шалгах, зөрчлийн шинжтэй мэдээ, мэдээлэл цуглуулах, хууль бусаар амьтан агнах, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, ан амьтадын байршил тогтоон ажиллалаа.
2018.02.7-9
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ