2018 оны 06 сарын 29
Жил бүрийн 5 сарын 22-нд Биологийн төрөл зүйлийг хамгаалах өдрийг дэлхий даяараа тэмдэглэн өнгөрүүлдэг. 1992 оны 5 сарын 22-нд Хүрээлэн буй байгаль орчны асуудлаар болсон НҮБ-ын хуралд оролцсон төлөөлөгчид Биологийн төрөл зүйлийн тухай тунхаглал баталсан байна. Энэ тунхаглалд өнөөдөр дэлхийн 188 орон нэгдсэний нэг нь Монгол Улс юм.
Энэхүү өдөрлөгийн арга хэмжээг 2010 оноос хойш Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг Монгол дахь хөтөлбөрийн газар, RARE олон улсын байгууллагын SCAPE`S төслийн дэмжлэгээр “Дорнодын бахархал аян”-ы хүрээнд 2013 он хүртэл тэмдэглэж байсан бөгөөд үүнээс хойш Дорнод хамгаалалтын захиргаанаас 6 жил буюу Дорнод аймагт 10 дахь жилдээ энэ өдөрлөгийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа энэхүү өдөрлөгийн гол ач холбогдол нь Дорнод аймгийн иргэд, хүүхэд залуучуудын дунд тал хээрийн биологийн төрөл зүйлийг хамгаалахыг уриалах, байгаль орчны талаархи хууль тогтоомжийг сурталчилах, тусгай хамгаалалттай газруудын үнэ цэнэ хамгаалан авч үлдэх талаархи ойлголтыг дээшлүүлэхэд оршино.
Дэлхийн Биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын өдрийг “БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛЬЯ- ГЯЛГАР УУТГҮЙ ДОРНОД ” нэрийн дор орон нутгийн иргэдтэй хамтран 2018 оны 5 –р сарын 22- ны өдөр (Мягмар гараг) Мэргэжилийн сургалт үйлдвэрлэлийн төвийн урлагийн зааланд болсон. Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат ирж хүүхэд, багачуудад хандан байгаль орчин, ан амьтанаа хамгаалах тухай, “Нэг голын хүүхдүүд” төслийн үйл ажиллагааны талаар болон Тал хээрийн бүсийн гол онцлог байдал нь хуурай хялгана бөгөөд хязгааргүй уудам орон зайг хамрах энэ тал хээрт амьдарч байгаа нь Дорнодчууд би азтай юм гээд биологийн төрөл зүйлийн өдөрлөгийн талаар болон байгаль орчны тэр дундаа зүүн бүс нутгийн зэрлэг амьтад, тал хээрийн амьтад малчдын уялдаа холбоог дурьдаад сурагчидад сурлагын өндөр амжилтыг хүссэн юм.
Орон нутгийн иргэд болон эко хүүхдүүд ойролцоогоор 150 орчим үүнээс 80 % нь сурагчид байсан гэж үзвэл 34% нь насанд хүрэгчид/ оюутанууд/ байсан байна. Бидний үйл ажиллагаа батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдлаа.
Тал хээрийн бүс нь олон амьтад байдаг мөн дэлхийд хамгийн томоохонд тооцогдох тал хээрийн бүс энд байдаг бөгөөд энэ нь экологийн тэнцвэрт байдалд хамгийн их нөлөө гүйцэтгэх цагаан зээр нүүдэллэн амьдардаг бөгөөд эдгээр амьтдыг хайрлан хамгаалах уриалга дэвшүүллээ.
Өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулах санхүүгийн дэмжлэгийг Байгаль,зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Америк, Монголын Соёлын Холбооны сайн үйлсийн гар болох Монгол Хүүхдийг Дэмжих, Хөгжүүлэх Сан дэмжин ажиллалаа.
Аймгийн ЕБС-ын 12, 5 дугаар сургуулийн 8-12 ангийн Эко клубын сурагчид өдөрлөгийн үйл ажиллагаанд дэмжиж оролцож, хамгаалалтын захиргааны байрны гаднаас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хүртэл цагаан зээр, биологийн төрөл зүйлийн өдрийн уриалгаа барьж алхлаа.
Өдөрлөгийн эхлэл: “Дорнын бүжиг” дугуйлангийн бүжигчид Цагаан зээрийн бүжгээрээ өдөрлөгийн үйл ажиллагаанд мэндчилгээ дэвшүүллээ.
Өдөрлөг арга хэмжээнд хамтрагч байгууллагууд байгууллагын үйл ажиллагаа болон Биологийн төрөл зүйлийн талаар мэдээлэл хийж Усны тухай хөрс, агаар, амьтан ургамлын харилцан хамаарлын талаар мэдээлэл өгсөн.
Аймгийн БОАЖГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхсайхан, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргааны мэргэжилтэн Б.Аззаяа,
Монгол дагуур –Тогорууны эх нутаг олон улсын гар зургийн уралдааны шагналыг гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. 1-5, 6-8,9-12 ангийн сурагчидын 3 ангилалд шалгарсан 1-3 байрны 9 сурагч, тусгай байранд орсон 9 сурагчийн шагналыг гардууллаа. Монгол дагуур –Тогорууны эх нутаг сэдэвт гар зургийн уралдааны үзэсгэлэн гаргалаа. Монгол дагуур-Тогорууны эх нутаг олон улсын хүүхдийн Гар зургийн уралдааны бүтээлүүдийн үзэсгэлэн Гар зургийн уралдааны шагналыг гардууллаа.
Мөн өдөрлөгийн арга хэмжээнд Модерн Арт гар зургийн дугуйлангийн сурагчид оролцож, Монгол дагуур –Тогорууны эх нутаг гар зургийн уралдаанд нэгдүгээр байранд шалгарсан Шинэ зуун сургуулийн сурагч Д.Жавхлантөгөлдөрийн зургийг хүүхдүүдийг гар дээр Body art зурж сонирхууллаа. Модерн Арт зургийн дугуйлангийн сурагчид
Аймгийн БОАЖГ, Дорнод их сургууль,Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутанууд, Дорнод аймгийн ерөнхий боловсролын I, VII, XI, XII дугаар сургуулийн сурагчид, Зүүн бүсийн оюутны холбооны тэргүүлэгч залуучууд, Хөлөнбуйр сумын сургуулийн 7а ангийн сурагч Ю.Цэндмаа, 3а ангийн сурагч Б.Болор нар оролцсон бөгөөд энэхүү арга хэмжээ 3 цаг үргэлжлэж мэдээлэл, сурталчилгаа, урлагийн арга хэмжээ болж үйл ажиллагаанд нийт 150 гаруй хүн оролцлоо.
Оюутан залуучууд, Эко клубуудын сурагчид дамжуулан хүүхэд багачууд иргэдийн дунд тал хээрийн Биологийн төрөл зүйлийн талаархи мэдээлэлтэй болсон байхын зэрэгцээ түүнийг хамгаалах өвлүүлэн үлдээх ойлголт мэдлэг дээшлүүлэхийг зорин ажиллалаа.Мөн өдөрлөгт оролцсон сурагчдад тараах материалуудыг тус бүр 150 ширхэгийг хэвлэж,150 ширхэг вакус витамин тараалаа.
Дорнод их сургуулийн оюутан “Байгаль хамгаалал-одоо ба ирээдүй” сэдвээр илтгэл бэлтгэж өдөрлөгт оролцож байгаа дүү нартаа байгаль хамгаалалын талаар уриалга дэвшүүллээ. Мөн Өдөрлөгийн арга хэмжээнд 11 сургуулийн сурагчид дуу бүжиг, Хөлөнбуйр сумын авьяаслаг 2 сурагч Шаргачин өгүүлэг, Дорнын бүжиг клубын сурагчид Цагаан зээрийн бүжгээрээ мэндчилгээ дэвшүүллээ.
“Бид хулгайн ан хийхгүй, худалдан авахгүй, ангийн мах идэхгүй”- УРИАЛГА-д нэгдэж амлалтын хуудсанд гарын усгээ зурах зэрэг үйл ажиллагаанууд болсон.Мөн хамтран ажилласан байгууллага хувь хүмүүсийг алдаршуулах ажиллагаа боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд 10 жил хамтран ажилласан хөтлөгч С.Отгонцэцэг, 11-р сургуулийн хөгжмийн багш Б.Хас-Эрдэнэ, аймгийн ЕБС-ийн XII, V сургуулийн эко ангид Талархал үнэ бүхий зүйл гардууллаа. 5-р сургуулийн 5а анги, 10 б ангийн эко сурагчид
Хамтран ажиллаж байгаа байгууллагууд:
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ