2018 оны 12 сарын 06
Тал хээрийн амьтдын байгальд гүйцэтгэх үүргийг танин мэдэх, газрын зураг болон GPS тусламжтайгаар газрын байршил тогтоох "Танин мэдэхүйн вагонтой аялал" -аар Улсын тэргүүний 1 дүгээр сургууль, VIII, XI сургуулийн 103 сурагчид аялав.
Сурагчид маань аравтын зохион байгуулалтад орж, тус бүрт 10 хөтөч сурагчид тал хээрийн амьтан болох Зээр, чоно, үнэг, хярс, туулай, үлийн цагаан оготно, зараа гэх мэт амьтдын тал хээрийн бүс нутаг, байгальд гүйцэтгэх үүрэг болон хоорондын харилцан хамаарлын тухай танин мэдэхүйн хөгжилтэй сургалтыг вагон дотроо зохион байгуулав.
Улмаар эдгээр амьтдын зурагт хуудсыг GPS- ийн тусламжтайгаар Чойбалсан сумын нутагт хайх уралдаан зохион байгуулсан.
Мөн аяллын хүрээнд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө чин хүсэл, амьдралаа зориулсан Монгол Улсын гарамгай удирдагч, Өрлөг жанжин Х.Чойбалсангийн амьдрал түүхийг өгүүлсэн танхимыг өөрийн нь төрж өссөн нутаг Чойбалсан суманд нутгийн удирдлагууд нь байгуулж байна.
Тус танхимыг Танин мэдэхүйн вагонтой аяллаар аялж буй EБС-ийн 1, 8, 11 дүгээр сургуулийн багш, сурагчид үзэж сонирхлоо.
Энэхүү танхим олон талын хүмүүжлийн ач холбогдолтой танхим болжээ.
мэдээ бэлтгэсэн: Дорнод хамгаалалтын захиргаа
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ