Монголын шувуу хамгаалах төв, Дорнод хамгаалалтын захиргаа, Beijing Forestry University -ийн хамтарсан судалгааны баг энэ жил Дорнод аймгийн Улз голын дагуу Олон улсын хэмжээнд ховордож буй Хонин тоодгийн Otis tarda судалгааг амжилттай гүйцэтгэж нийт 8 тоодогт сансарын дамжуулагч зүүлээ. Энэ зүйл тоодгийн нүүдлийн судалгааг манай орны зүүн бүсээс өмнө нь гүйцэтгэж байгаагүй бөгөөд эдгээр дамжуулагчтай тоодгуудын тусламжтайгаар зүүн бүсийн тоодгийн нүүдлийн замналыг тогтоох, тэдгээрийн үржлийн үеийн болон нүүдлийн үеийн хамгаалах шаардлагатай газар нутгийг тодорхойлох боломжтой болох юм. Дамжуулагч зүүснээс хойш 2 сар гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд тоодгууд маань үржлийн нутагтаа хэвийн байгааг баталгаажуулж зургийг нь авав.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now