Монгол улсын Улсын тусгай хамгаалалттай газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга Х.Дашдорж, мэргэжилтэн Т.Оюунчимэг, Т.Мөнхцэцэг нар БНХАУ-ын Бээжингийн Ойн их сургуулийн Зэрлэг амьтан судлалын хүрээлэнтэй байгуулсан Зүүн бүсийн “Ховор, нэн ховор шувуудын нүүдлийн замналыг судлах, мониторинг хийх” гэрээний дагуу ховор шувуудын өвлийн судалгааг БНХАУ-ын Пояан, Дунгтан, Дөнхү, Чиху, Жинши нуурууд, Кан голд хийх ажлаар БНХАУлсад 2019 оны 1 дүгээр сарын 02-31-ний өдрүүдэд IUCN-ий сүлжээнд бүртгэгдсэн нэн ховор цагаан тогорууны тооллого, дамжуулагч зүүсэн шувуудын өвлийн хамтарсан мониторинг судалгааг БНХАУ-ын Пояан нууранд Iхийлээ.
- Мөн 2018 оны 7-9 сард Монгол Дагуурын ДЦГ, Угтамын БНГ-т дамжуулагч зүүсэн цэн тогорууны өвөлждөг нутагт хамтарсан мониторинг судалгаанд оролцож, хятадын тогорууны соёлтой танилцах, Хунан аймгийн Юүяан, Ханшөү, Шинян хотуудын нутагт орших Дунгтан нууранд ховор болон бусад шувуудын тооллого, судалгаа хийх, Дунгтан нуурын БНГ-уудтай танилцах ажлын талаар болон цаашид хийх ажлуудын талаар ярилцлаа.
-
Хоёр: Талуудын уулзалт
-
Монгол улсын Улсын тусгай хамгаалалттай газруудын Дорнод хамгаалалтын захиргааны дарга мэргэжилтэнүүд, Монголын шувуу хамгааллын төвийн судлаачид, ОХУ-ын Оросын Холбооны (Якут) улсын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Биологийн (Problem of Cryolithozone) хүрээлэн, Оросын Холбооны Улсын (Khabarovsk) Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын салбарын Ус, Экологийн хүрээлэнгийн дарга, судлаачид БНХАУ-ын Бээжингийн Ойн их сургуулийн Зэрлэг амьтан судлалын хүрээлэнгийн Ph.D Гуо Юминтэй Хятадад хийх судалгааны ажлын талаар уулзаж ярилцлаа. Судалгааны багийнхан тус сургууль болон сургуулийн музейтэй танилцлаа.
-
- БНХАУ, ОХУ, Монгол улс гурван улсын зургаан байгууллага хамтын ажиллагааны гэрээний хүрээнд жил бүрийн хийх ажлуудаа төлөвлөн санамж бичиг байгуулахаар боллоо.
- Хунан аймгийн Зүүн Дунгтан нуурын Байгалийн нөөц газартай эгч дүүс паркийн хамтын ажиллагаатай болох талаар уулзаж ярилцан санамж бичиг байгуулахаар боллоо.
- Хунан аймгийн Ой, Зэрлэг ан амьтан хамгааллын газрын дарга Вон Минхү, тус газрын дарга, мэргэжилтэнүүдтэй уулзлаа. Тус уулзалтын үеэр Хйнан аймгийн Дунгтан нуурын тусгай хамгаалалттай газруудтай хийсэн хамтарсан судалгааны ажлын талаар болон цаашид хийх ажлуудын талаар ярилцлаа.
-
Хоёр: Олон улсын хурал
“Хятадын тогорууны соёл ба тогорууны нүүдлийн судалгаа” сэдэвт Олон улсын хурлыг 2019.01.17-нд Хятадын уламжлалт эмийн Жианцон үйлдвэрийн мэдээлэл, судалгааны төвийн байранд зохион байгуулагдлаа. Тус хуралд өвлийн судалгааг хамтран хийж буй ОХУ, БНХАУ, МУ-ын хамтрагч байгууллагуудын дарга, мэргэжилтэн, судлаачид, Бээжингийн Ойн их сургуулийн профессорууд, судлаач оюутанууд, Жианкши аймгийн Нанчан хотын дарга нар, Нанчан хотын тусгай хамгаалалттай газруудын дарга нар, Нанчан их сургуулийн профессор, судлаачид зэрэг 40 гаруй судлаачид оролцож, Хятадын тогорууны соёл, Орос, Монгол, Хятдад хийсэн ховор, нэн ховор шувуудын судалгааны талаар 20 гаруй илтгэл, судалгааны ажлыг хэлэлцлээ
-
Гурав: Ховор шувуудын хамтарсан судалгаа
- БНХАУ-ын Жианкши аймгийн Нанчан, Жэндэзн, Жужан хотуудын Пояан, Дөнхү, Чиху, Жинши нуурууд, Кан голд IUCN-ий сүлжээнд бүртгэгдсэн Олон улсын хэмжээнд “Устаж байгаа” ангилалд орсон нэн ховор цагаан тогоруу болон бусад шувуудын тооллого хийж нийт 100 гаруй зүйлийн шувуу бүртгэсэн. Хавсралт 3.
- Ховор шувуудын үржлийн, зусдаг нутаг Монгол Дагуурын ДЦГ, Угтамын БНГ-т дамжуулагч зүүсэн цэн тогорууны өвөлждөг нутаг Пояан нууранд хамтарсан мониторинг судалгаа хийн ажиллалаа. 2019 оны 01 дүгээр сарын 29-ний байдлаар дамжуулагчтай Цэн тогоруунуудын өвлийн нүүдлийн замналын мэдээгээр тэд Пояан нууранд өвөлжиж байна. Монгол Дагуурын ДЦГ, Угтамын БНГ-т дамжуулагч зүүсэн дамжуулагчтай цэн тогоруу болон бусад шувуудын мэдээг хавсралтаар орууллаа.
- БНХАУ-ын Жэндэзн хотын шаазангийн эртний, уламжлалт гар урлалын үйлдвэр, Шаазангийн эртний уламжлалт гар урлалын музей, Жужан хотын Донлин сүм, Лушан тусгай хамгаалалттай газар, Ютайн нуурын тусгай хамгаалалттай газруудаар орж Хятадын тогорууны соёлтой танилцлаа. Хятадын эртний уламжлалт гар урлалаар тогорууны соёлыг харуулсан зургуудыг шаазан эдлэлүүд дээр дүрслэн харуулж тус үйлдвэр, музейгээрээ аялагч, жуулчдад тогорууны соёлыг сурталчлан таниулах ажлууд хийгддэг байна. Хавсралт 5.
- Хунан аймгийн Юүяан, Ханшөү, Шинян хотуудын нутагт орших Зүүн Дунгтан нуур, Баруун Дунгтан нууруудын Байгалийн нөөц газрууд болон Зүүн Дунгтан нуурын музейтэй танилцаж, туршлага судаллаа. Дунгтан нууранд ховор болон бусад зүйлийн шувуудын тооллого хийж, 30 орчим зүйлийн шувуу бүртгэгдлээ. Мөн судалгааны үеэр Дунгтан нууранд 3 зүйл шувуу шинээр бүртгэгдсэн.
- Дүгнэлт.
- БНХАУ, ОХУ, Монгол улс гурван улсын зургаан байгууллага хамтын ажиллагааны гэрээний хүрээнд жил бүрийн хийх ажлуудаа төлөвлөн санамж бичиг байгуулахаар болсон.
- Дорнод хамгаалалтын захиргаа нь БНХАУ-ын Хунан аймгийн Зүүн Дунгтан нуурын улсын тусгай хамгаалалттай газартай Эгч дүүс парк байгуулах эхлэлийг тавьж хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар болсон.
- БНХАУ-ын Пояан, Дөнхү, Чиху, Жинши нуурууд, Кан гол, Дунгтан нууранд ховор болон бусад шувуудын өвөлжилтийн судалгааг хийж 130 гаруй зүйлийн шувуу бүртгэлээ. Үүнээс дэлхийд ховордож буй цагаан тогоруу 1800, цэн тогоруу 800, хар тогоруу 117, хархираа тогоруу 1200, хошуу галуу 2300, хар өрөвтас 24, алаг ээтэн 5000, хун 3800, гэзэгт шунгуур 5000 /дэлхийн популяцийн 98%/ байсан. Тус бүс нутгууд нь Монгол Дагуурын ДЦГ, Угтамын БНГ-уудад үрждэг, зусдаг цэн тогоруу, цагаан тогоруу, хархираа тогоруу, хар тогоруу, хошуу галуу, хар өрөвтас зэрэг ховор шувууд болон бусад шувуудын өвөлждөг чухал газар гэдэг нь тодорхой байна.
-
-