Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сааруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт байгалийн гамшгийн давтагдал, усны нөөц, биологийн төрөл зүйл хомсдол, газрын хөрс доройтох явц нь улс орны нийгэм эдийн засагт төдийгүй байгалийн нөхөн сэргээгдэх нөөцөд сөргөөр нөлөөлж байгаа байдлыг олон нийт оюутан залуучуудад ойлголт өгөх зорилгоор “Эх дэлхийн цаг –Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа” үйл ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 30 өдөр  зохион байгууллаа.

Ерөнхий зохион байгуулагч, санхүүжүүлэгч байгууллагууд:

  1. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар
  2. УТХГ-ын “Дорнод” хамгаалалтын захиргаа

Дэмжигч байгууллагууд:

  • Байгаль орчин аялал жуулчлалын газар
  • Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаа
  • Дорнод их сургууль
  • Дорнод польтехникийн коллеж
  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
  • Ерөнхий боловсролын сургуулиудын Эко клубуудын нэгдэл
  • Дорнод аймгийн Хөгжимт драмын театр
  • Гэрэл сэтгэмж ТӨҮГ
  • Учрал хийц ХХК
  • “Эх дэлхийн цаг”-ийн үйл ажиллагаа Тусгаар тогтнолын талбай дээр 2019 оны 3 дугаар сарын 30-ний орой 19 цаг 00 минутаас эхэлсэн.

Эх дэлхийн цаг арга хэмжээг зохион байгуулалтын бэлтгэл ажилд төрийн ба төрийн бус байгууллагууд идэвхт санаачлагатай сайн оролцлоо. Уг арга хэмжээнд Байгаль орчин аялал жуулчлалын газар,  Буйр нуур, мэнэнгийн талын сав газрын захиргаа, Дорнод Польтехникийн коллеж,  Дорнод байгаль орчны DTV зэрэг байгууллагууд байлаа.

Политехникийн коллежийн оюутнууд нэгдсэн бөгөөд “Эх дэлхийн цаг”-ийн талаар мэдээллийг  нийт 150 гаруй оюутнуудад мэдээлэл өглөө. Мөн Дорнод нийтийн аж ахуй ТӨҮГ-ийн мэдээллийн цагийн зочноор уригдан оролцож мэдээлэл өглөө.

 

ЕБС-ийн сурагчид, Дорнод их сургуулийн оюутнууд  ая дуугаа өргөж, сургууль бүр өөрсдийн бэлтгэж ирсэн Plash mobi бүжгээрээ оролцлоо. Өдөрлөгийн арга хэмжээний  нээлтийн ажиллагаа Дэлхий ээж дууг нийтээрээ дуулж эхлүүллээ.

 

Тус арга хэмжээний үеэр  Модерн Арт зургийн клубын авьяаслаг 4 сурагчид клубын багш Саранзаяагийн хамт  оролцож Body art хийлээ.

Дорнод аймгийн Политехникийн коллежийн оюутнуудын хог хаягдлыг / ундаа болон пивоны лааз/ дахин боловсруулж хийсэн шатрыг танилцууллаа. Мөн цаашид хог хаягдлыг багасгах, хуванцар савнаас татгалзах үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

      “Дорнод” хамгаалалтын захиргааны зүгээс Эх дэлхийн цаг самбар гаргасан.

 

 

Бид энэ жил Лаатай үдэшийн арга хэмжээнд 60+ логог лед гэрлээр орлуулан хийсэн. Лаа, хуванцар болон цаасан аяга нь үйл ажиллагаа дууссаны дараа хог болж орчныг бохирдуулдаг тул энэхүү санаачилгыг гаргаж ажилласан.

 

 

Иргэд зөвхөн өөрсдийн хийж чадах зүйлээсээ эхлэн амлаж , хувь нэмрээ оруулах нь чухал юм. Тус үйл ажиллагаанд 200 гаруй иргэд хүрэлцэн ирж, Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэн “ДОРНОД 60+ЛААТАЙ ҮДЭШ” хамтдаа өнгөрүүллээ.

   

   

Энэ арга хэмжээнд Дорнод политехник коллежийн 1-2 дүгээр курсын 100 гаруй оюутанууд Дорнод их сургуулийн 58 оюутан, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 52 оюутан хамрагдсан.  Нийт  200 гаруй хүн оролцлоо.

 Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн М.Уртнасан, Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын мэргэжилтэн Ч.Шүрэнцэцэг, Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн н. Нансалмаа, Дорнод их сургуулийн оюутан Ононцэцэг, 1 дүгээр сургуулийн сурагч Долгион  нар  орон нутгийн телевизэд үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

 Энэхүү үйл ажиллагааны бичлэгийг орон нутгийн  Дорнод байгаль орчны DTV  бичлэг хийж Цаг үеийн мэдээгээр цацлаа.

Эх дэлхийн цаг арга хэмжээг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг өгч ажилласан Дэлхийн байгаль хамгаалах сан/WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олонд баярласан талархсанаа  илэрхийлье.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now