2019 оны 05 сарын 14
Монгол улсын Засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоолоор 2019 оны 3-р сарын 1-нээс бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар үйлдвэрлэх, импортлохийг хориглосон тогтоол хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь WWF-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газарт “ДААВУУН УУТТАЙ ДОРНОД” аяныг зохион байгуулах талаар төсөл бичиж 3.5 сая төгрөгийн санхүүжилт авч байгаль хамгаалах нөхөн сэргээх зардалаас 3.0 сая төгрөг нийт 6.5 сая төгрөгийг шийдвэрлүүллээ. Батлагдсан төлөвлөгөөний дагуу уг аянд Буйр нуур- Мэнэнгийн талын сав газрын захиргаа, Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын “Дорнод” хамгаалалтын захиргаатай хамтран “ДААВУУН УУТТАЙ ДОРНОД” аяныг аймгийн хэмжээнд өрнүүлэн дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
Үүнд:
1.Оёдолчдын холбоотой хамтран ажиллаж сургалтаар мэдлэг олгов.
Дорнод аймгийн Оёдолчдын холбоо ТББ-ын гишүүн 35 гаруй оёдолчидтой уулзалт, сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар Монгол улсын Засгийн газрын 2018 оны 189 дүгээр тогтоолыг танилцуулж будаа, элсэн чихэр, хүнсний ногоо, жижиглэнгээр авч буй бүтээгдэхүүн хийх 10-ын нийлэг хальсан уутыг орлох бүтээгдэхүүний шийдлүүдийн талаар танилцуулгыг бэлтгэж танилцууллаа. Мөн аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулах Уулзалт хэлэлцүүлгийн үеэр худалдаа эрхлэгчидэд сурталчилан таниулах зорилгоор Хэрлэн сумын иргэд ААН,ТББ –ууд өөрсдийн оёсон даавуун уут, цаасан уутны үзэсгэлэн гаргаж танилцуулсан
2. “Иргэнд үйлчлэх төрийн үйлчилгээ” гялгар уутны стандарт, төрийн хяналт шалгалт хийх талаар нэгдсэн ойлголтод өглөө
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Буйр нуур- Мэнэнгийн талын сав газрын захиргаа, Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын Дорнод хамгаалалтын захиргаа, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Стандарчилал хэмжил зүйн хэлтэс хамтран “Талуудын уулзалт хэлэлцүүлэг” арга хэмжээг 3 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Уг уулзалт хэлэлцүүлэгт Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй томоохон бизнес эрхлэгч, хүнсний дэлгүүрүүд, супермаркетуудын дарга эрхлэгчид, Шүр зах, худалдааны төвүүдийн 80 гаруй төлөөлөл оролцож тогтоолын хэрэгжилтийг хангахад тулгарч буй асуудлуудын талаар санал хүсэлтээ хэлж, тогтоолын хэрэгжилттэй холбоотой асуудлуудаар холбогдох төрийн байгууллагуудаас тодруулга мэдээллүүдийг авлаа.
Хувийн хэвшлийн бизнэсийг дэмжих чиглэлээр “Холбох гүүр” арга хэмжээг 2018 оны 3 сард зохион байгууллаа
Дорнод аймагт нийлэг хальсан уутны оронд хэрэглэх даавуун уут, эрүүл мэндэд хоргүй эко цаасан уутыг үйлдвэрлэгч БОГЦХОН бренд, Eco mn, дахин боловсруулсан цаас үйлдвэрлэгч “Сайн цаас” ХХК, Pempack ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн байгаль ээлтэй эко даавуун уут сав, баглаа боодлын дээжээс танилцуулан тэдгээрийн холбох гүүр болсон юм.
“ДААВУУН УУТНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”
Тус аймгийн Оёдолчдын холбоо ТББ-ын 15 оёдолчин, ANTS бүлэг, Солонго баг, Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн хүмүүнлэгийн бүлэг,Бадмаараг бөс бараа, оёдолын цех, Баян-Уул сумын Ахмадын зөвлөл, “Бид Дорнодын залуус” бүлэгээс даавуун уут оёж зах зээлд худалдаж буй иргэд, ТББ, бүлэг, хоршоодын төлөөлөл оролцон өөрсдийн оёсон даавуун уутнуудыг танилцуулж дэлгүүрүүдээс захиалга авсан амжилттай болж өндрөллөө.
Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдын оролцоог нэмэгдүүлэх ажил санаачлан зохион байгууллаа
Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн Хөдөлмөрийн багштай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн 9-10 дугаар ангийн сургачдад Даавуун уут хийх талаар сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг 9-10 дугаар ангийн 62 эмэгтэй сурагч оролцож даавуун уут, аяганы уут, пүүз, кет хийх даавуун цүнхийг оёж сурсан. Хүмүүнлэгийн клубын охидод даавуун уут хийх материалын зардалд 80000 төгрөгийн дэмжлэг үзүүлэн Даавуун уут оёх хичээл бэлтгэн орон нутгийн D1 телевизтэй хамтран нэвтрүүлэг бэлтгэн гаргаад байна.
Нийлэг хальсан уутнаас татгалзья” видео бичлэгийн улсын уралдаанд оролцлоо.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цэнгэг ус байгаль хамгаалах төвөөс зохион байгуулсан “Нийлэг хальсан уутнаас татгалзья” видео бичлэгийн улсын уралдаанд Ерөнхий боловсролын сургуулиудыг оролцохыг уриалан ажилласан. Энэхүү уралдаанд 3 сургуулийн бүтээл оролцсон бөгөөд 8 дугаар сургуулийн Шүхэрцэнд багштай Экоклубын видео бичлэг 3 дугаар байранд шалгараад байна. Энэхүү видео бичлэгийн уралдаанд шалгарсан 7 сурагч, 3 багштайгаа хамт 4 сарын 06-11-ны өдрүүдэд Олон улсын “Найрамдал” зусланд амраад ирлээ.
Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх" зорилтот жилийн хүрээнд ажлын байр дэмжих хөтөлбөрт иргэдийг хамрууллаа.
“Даавуун ууттай Дорнод -2019 аян ”-ыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зарлаад байна. аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олон уг аяныг дэмжин "Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх" зорилтот жилийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулагддаг ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан иргэн Э.Цогбаярын үйл ажиллагааг дэмжин аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олон 77 ширхэг даавуун уутыг захиалан оёулж “ДААВУУН УУТТАЙ ДОРНОД”аянд нэгдлээ. Энэхүү аяныг аймгийн аж ахуйн нэгж байгууллагуудын дунд өрнүүлээд байна.
ХУУЛЬ, ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ СУМДАД:
Хэрлэн сумын хэмжээнд: Дорнод аймгийн 13 сумын Байгаль орчны тасагт 2 төрлийн плакатыг хэвлэн тус бүрт 200 ш хүргүүлээд байна. Аймгийн төв Хэрлэн сумын 10 багт 415 ш Супермаркетууд, Шүр зах, худалдааны төв, хүнсний 8 нэрийн дэлгүүр, цайны газар, үйл ажиллагаа явуулдаг уг газруудад 2 төрлийн тараах материалуудыг хэвлэн тарааж наах ажлыг 2 сарын 25-с 3 сарын 25-ны хүртэл хугацаанд хэрэгжүүлэн Хэрлэн сумын байгаль хамгаалагч Т.Болдбаатартай хамтран нийт 400 аж ахуйн нэгжийг хамруулан худалдаа эрхлэгчидэд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар сурталчилгааны ажлыг өрнүүлээд байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ