2019 оны 10 сарын 04
ЮНЕСКО-ИЙН ХҮН БА ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН “ТОГТВОРТОЙ” ХООЛНЫ ЖОРУУДЫН НЭГЭЭР МОНГОЛ УЛСЫН ЖОР ШАЛГАРЛАА
Биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын өдрийг "Биологийн төрөл зүйл, бидний хоол хүнс, бидний эрүүл мэнд" сэдвийн дор тэмдэглэх бөгөөд энэхүү өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн нарийн бичгийн дарга нарын газраас шим мандлын нөөц газруудын амьдралын хэв маяг, соёл, хөдөө аж ахуйн онцлогийг илэрхийлсэн хоол хүнсийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу Монгол Дагуурын ШМНГ-ын орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг онцлон өглөөний цай, хүндэтгэлийн зоог гэсэн 2 брэнд жорыг англи хэл дээр бэлтгэн 2019 оны 03 дугаар сард ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сард өглөөний цай “Борцтой, банштай, будаатай цай”- ны жор ЮНЕСКО-ийн тогтвортой шилдэг брэнд хоолны жорын нэгээр шалгарлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ