2020 оны 07 сарын 07
Дорнод хамгаалалтын захиргаа, Монголын шувуу хамгаалах төвийн хамтарсан баг ДБХХ-ны Улаан дансны шалгуураар олон улсын хэмжээнд устаж болзошгүй (IUCN, 2018) ангилалд орсон Янковскийн хөмрөгийн үржлийн нутгийг Дорнод Монголын ДЦГ-аас олж илрүүллээ.
Энэ зүйл шувуу нь зөвхөн Зүүн Өмнөд Хятадад үрждэг бөгөөд ОХУ-д 1970-аад оны эхээр үржддэг байсан байна (IUCN 2020). Тархац нутгийн хувьд БНХАУ, ОХУ, Хойд Солонгост хязгаарлагдмал тархацтай (Han et al., 2018) манай оронд өмнө нь 2 удаа бүртгэгдэж байсан маш ховор зүйл шувуу юм.
Монгол оронд үржлийн нутаг шинээр олдсоноор энэ зүйл хөмрөгийн Дэлхийн үржлийн хамгийн баруун цэг болоод зогсохгүй Зүүн хойд азийн хэмжээнд эндемик гэсэн ангилалын тархалтыг нэмэгдүүлнэ хэмээн Монголын шувуу хамгаалах төвийн П. Ганхуяг судлаач өгүүлж байна.
Мөн судалгааны багийнхан Дорнод аймгийн Матад сумын нутагт байх Ёндонгийн хайлааст ам хэмээх газраас Chestnut Thrush (Turdus rubrocanus) хэмээх Монгол оронд шинэ зүйл Хөөндэйг олж зургийг авч баталгаажуулсан. Ингэснээр Монгол орон 13 зүйл хөөндэйтэй болж мөн адил энэ зүйл хөөндэйн Дэлхийн тархалтын хамгийн хойд цэг болж байгаа гэсэн баяртай мэдээг бид дуулгахад таатай байна.
Холбоосууд:
1. BirdLife International. 2018. Emberiza jankowskii. The IUCN Red List of Threatened Species 2018: e.T22720905A132004685. https://dx.doi.org/.../IUCN.UK.2018-2.RLTS.... Downloaded on 06 July 2020.
2. Han, Z., Zhang, L. S., Qin, B., Wang, L., Liu, Y., Fu, V. W. K., … Wang, H. T. (2018). Updated breeding distribution and population status of Jankowski’s Bunting Emberiza jankowskii in China. Bird Conservation International, 28, 643–652.
3. BirdLife International (2020) Species factsheet: Turdus rubrocanus. Downloaded from http://www.birdlife.org on 06/07/2020.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ