Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилтээр  "Дагуурын Ландшафт дэлхийн өвийн газар" Монгол Дагуурын ДЦГ-ын үнэ цэнэ ач холбогдолыг харуулсан хавар, намар, өвлийн байгалийн зураглал, шувууд, ховор амьтдын зураг, бичлэг, хамгаалалын менежмент зэргээр баримтат киноны хийгдэж байна.

 

 

Уг баримтат киноны намар, өвлийн зураг Хөх нуурын хөндий, Монгол Дагуурын “Б” хэсэг, Улз голын хөндий, Угтамын БНГ гэсэн маршрутаар  2021 оны 9-12 сард хийгдэж, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн М.Уртнасан, Монгол дагуурын ДЦГ-ын байгаль хамгаалагчид, Дорнод ТВ-ын захирал Ц. Энхболор, зураглаач Б.Дандар, сэтгүүлч Н. Алтансүх нартай хамтран  хийж гүйцэтгэлээ. Тус зураг авалтаар Монгол Дагуурын ДЦГ, Угтамын БНГ-уудын ус намгархаг орчин, усны шувууд, хөхтөн амьтдын намрын зураглалыг буулгахаас гадна  Дагуурын ландшафт Дэлхийн өвд хамрагдсан газар нутгийн тухай,  Монгол Дагуурын ДЦГ-ын хэсгийн ахлагч,байгаль хамгаалагч Б.Батхүү, байгаль хамгаалагч С.Батсайхан нарын байгаль хамгаалагчийн өдөр тутмын үйл ажиллагаа, хариуцсан газар нутгийнхаа тухай, Монгол Дагуурын ДЦГ-ын Орчны бүсийн малчид тухайн дархан цаазат газарт хэрхэн нутгийн иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтанд орж ажилладаг талаараа яриа өглөө. Монгол Дагуурын ДЦГ-ын үнэ цэнэ сэдэвт баримтат кинонд тус ТХГН-уудын намар, хавар, өвлийн зураглал болон амьтдын зураг авч нэгтгэн 30 минутын кино хийгдэнэ. Тус баримтат кино хийгдснээр Дэлхийн өвд хамрагдсан Монгол Дагуурын ДЦГ, Угтамын БНГ-уудыг олон нийтэд таниулах сурталчилгаа болох юм.

  

   

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now