Угтам - Байгалийн нөөц газар

Ерөнхий танилцуулга

Угтам БНГ

Угтамын байгалийн нөөц газар нь Монгол орны нарс хус, улиангар бүхий холимог ойн урд хил, дэлхийд ховордсон хялганат хээрийн экосистемийн хойд хил, ойн хил урагш түрж буй эмзэг экосистем бүхий хамгаалалт, ашиглалт, судалгаа шинжилгээ, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой газар юм. Ховор ховордсон ургамал, амьтан бүхий энэхүү уулын ландшафтыг хамгаалах үүднээс УИХ-ын 1993 оны 83 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ.

Угтамын БНГ нь Монгол орны зүүн хэсэгт Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумдын нутгийн зарим хэсгийг хамарсан 46160 га талбайг эзлэн оршино. Засгийн газрын 1994 оны 01 дүгээр сарын 12 ны өдрийн 9 дүгээр тогтоолоор байгалийн нөөц газрын хилийн цэсийг дараахь байдлаар тогтоосон байна. Үүнд:

  • хойд захын цэг нь 764,6 тоот / ХӨ 49025/29// ЗУ 113043/32//
  • өмнөд захын цэг нь Хөх чулуу/ д.т.д 1099,2 м/ ХӨ49014/24,55// ЗУ 113042/50//
  • баруун захын цэг нь Өвөлжөө уул/д.т.д 924,7м ХӨ49024/55// ЗУ 113033/44//
  • зүүн захын цэг нь 966,8 тоот / ХӨ 49018/06// ЗУ 113056/49//