Яхь нуур - Байгалийн нөөц газар

Ерөнхий танилцуулга

Яхь нуур БНГ

Хамгаалалтанд авсан он:   Монгол Улсын Их Хурлын 1998 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 28-р тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтанд авсан. Мөн онд БНГ-ын хилийн заагийг Засгийн газрын 1998 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 67-р тогтоолоор баталсан.

Яхь нуурын БНГ нь Монгол орны зүүн хойд хэсэгт Дорнод аймгийн Сэргэлэн, Гурванзагал, Чойбалсан сумдын нутгийг дамнасан 251388 га талбайг хамран оршино. 1998 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын 67 дугаар тогтоолоор тус БНГ-ын хилийн цэсийг дараахь байдлаар тогтоосон байна.

Үүнд:

хойд захын цэг нь Эрхэтийн овоо (ДТД-1071 м) ХӨ 49006/05,7//, ЗУ 114022/48,7//

өмнөд захын цэг нь Улаан довцог  ХӨ48033/0,1//, ЗУ 114027/39,3//

баруун захын цэг нь Бүдүүн овоо ХӨ48055/19,3//, ЗУ113054/11,9//

зүүн захын цэг нь 796,8 тоот өндөрлөг  ХӨ48057/01,7// , ЗУ114051/37,1//

Хамгаалалтанд авсан үндэслэл:  Монгол орны зүүн хойд хэсэгт ойт хээрээс тал хээрийн бүсэд шилжих  заагт орших Тосон-Хулстайн нам уулс, ухаа гүвээт тал хээр, хуурай хээрийн экосистемийг хадгалан хамгаалах, цагаан зээрийн тоо толгойг  нэмэгдүүлэх, өсөн үржих таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авчээ.

Яхь нуурын БНГ-ын амьтны зүйлийн бүрдлээс хамгийн их тохиолддог нь цагаан зээр ( Procapra gutturosa)юм. Үүнээс гадна туулай (Lerus tolai) , чоно (Canis Lupus), үнэг (Vulpes vulpes) тарвага(Marmota sibirica)дагуур зурам, өмхий хүрэн, үен, мэрэгчдээс үлийн цагаан оготно, дагуурын огдой элбэг тохиолдоно. Яхь нуурын БНГ -ын амьтны аймгаас байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд 1 зүйл(саарал чоноp) Зэрлэг амьтан ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтанд 2 зүйл (саарал чоно, мануул) оржээ. 

Яхь нуурын орчимд 100 гаруй зүйлийн шувуу хуран цуглардаг. Эдгээрээс нүүдлийн 89 өндөглөдөг. дайран өнгөрдөг 12, суурин амьдардаг шувуу 12, өвөл ирж өвөлждөг шувуу 4 зүйл байдаг байна.

Яхь нуурын хойд , баруун хойд талын нам уулсын тас ( Aeuila chrysaetos), идлэг шонхор (Falco cherrug), тарвалжи бүргэд(Aguila rapax), цармын бүргэд( Aguila chrysaetos), идлэг шонхор( Falck cherrug) зэрэг шувууд өндөглөдөг. БНГ-ын нуурууд нь давсархаг учир загасгүй, нуур , тойрмоор монгол бах (Bufo rabbei) тааралдаж байсан мэдээ бий.